English

 

Манай “Ханхөгшин Трейдинг” ХХК нь 2010 онд байгуулагдсан бөгөөд 2017 оноос эхлэн барилга байгууламжийн салбарын нэгэн томоохон хэсэг болох цахилгаан шат, урсдаг зам, өргөгч механизмын чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн. 2018 оноос Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын WELLS брендийн цахилгаан шат, урсдаг зам, өргөгч механизмын Монгол дахь онцгой эрхтэй албан ёсны борлуулагчаар ажиллах болсон бөгөөд үүний зэрэгцээ өөрийн суурилуулсан болон бусад брендийн цахилгаан шат, урсдаг замын засвар үйлчилгээг мэргэжлийн түвшинд хийж гүйцэтгэж байна.

Манай компани нь инженер техникийн мэргэшсэн ажилтан, туслах гээд нийт 40-өөд хүний бүрэлдэхүүнтэйгээр МУ-ын барилгын норм, стандартын дагуу чанарын өндөр түвшинд цахилгаан шат угсралтын  ажлуудыг хийж гүйцэтгэдэг.  Манай Ерөнхий инженер болон угсралтын багийн хамт олон сүүлийн 10 жилд 1000 гаруй цахилгаан болон урсдаг шатыг чанарын өндөр түвшинд  угсарч захиалагч байгууллагад хүлээлгэн өгсөн туршлагатай. Мөн угсралтын дараах засвар үйлчилгээний асуудлыг ч хариуцан ажилладаг.

Монгол Улсын хөгжил, дэвшил, үйлдвэржилт, шинэчлэлд тодорхой хувь нэмэр оруулах, сайн чанарын техник технологи, бүтээгдэхүүн нийлүүлэн өөрийн улсын зах зээлд тэргүүлэх эрхэм зорилготойгоор үйл ажиллагаа явуулдаг, дотоодын хөрөнгө оруулалттай компани юм.