English

Нарийвчлал өндөр хяналтын систем

Энэ систем нь босоо замын тээвэрлэлтийн үр ашгийг дээшлүүлэхэд чухал нөлөөтэй. Цахилгаан шатны системийн үйлчилгээний үр ашгийг бүхэлд нь оновчтой болгохын тулд WELLS брэндийн цахилгаан шат нь олон компьютер, модуль, сүлжээний хяналт гэх мэт ухаалаг удирдлагын системээр бүрэн автоматжуулсан бүхэлдээ ухаалаг менежменттэй. Ийм замд ажилладаг цахилгаан шат нь хариу үйлдлийг дор нь үзүүлдэг. Ингэснээрээ хэрэглэгчдэд наад захын хамгийн чухал үйлчилгээг үзүүлдэг.

Бичил компьютер бүхий удирдлагын систем

32тын тооллын систем бүхий бичил компьютерийн хянах самбар нь векторын хаалттай хүрдний техник, хүрдний холбооны систем, өвөрмөц график генераторыг хослуулсан. Энэ нь цахилгаан шатны хариу үйлдлийн хурдыг илүү хурдан бас найдвартай болгодог.

Хаалга нээгдэж хаагдах дэвшилтэт технологи:

WELLS брендийн цахилгаан шатны хаалганы операторын систем нь хос хяналтын системээс бүрддэг. Нэг талаас хяналтын өрөөний үндсэн хянагч нь удирддаг бөгөөд нөгөө талаас хаалганы операторын хянагч удирддаг. Ингэснээрээ хаалганы операторын буруугаас үүдэлтэй хаалга нээгдэхгүй байх гэх мэтийн жижиг ослууд гарах эрсдлийг бууруулдаг.

VVVF хурдны тохиргооны технологи нь тав тухтай, тогтвортой байдлыг хангадаг:

Дэвшилтэт технологи бүхий VVVF хурдны тохиргооны технологи болон загварын шийдэл нь зөвхөн аюулгүй найдвартай байгаад зогсохгүй цахилгаан шатны хурдны хурдатгал удаашралыг автоматаар тохируулдаг. Ингэснээрээ цахилгаан шатны тогтвортой байдлыг хангахаас гадна зорчих үед зорчигчдод тав тухтай байдлыг мэдрүүлдэг.

Алсаас хянах систем нь ухаалаг удирдлагыг бий болгодог:

Утастай болон утасгүй холбооны тусламжтайгаар цахилгаан шатанд зорчигсдын зорчин явах болон нэвтрэх үйл ажиллагааг мониторонгийн төвд хянаж байдаг. Зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс цахилгаан шат ажиллагаанд орохоос өмнө төхөөрөмжийг шалгаж засч байдаг.

Дуу чимээ багатай эрчим хүчийг хэмнэсэн эко хөдөлгүүр

Газрын ховор элементийг ашиглан нэг тэнхлэгтэй дамжуулах технологи болон хяналтын системийг компьютерт хослуулсан тоон хувьсагчийн технологийг боловсруулсан. Уг хөдөлгүүр нь эрчим хүч бага зарцуулдаг зардал багатай. Энгийн болон уламжлалт мотортой харьцуулахад эрчим хүчний зарцуулалтыг 33% дээш бууруулах боломжтой, мотор нь дуу чимээ багатай байгальд ээлтэй.

Нөхөн сэргээгдэх эрчим хүчний систем

Эрчим хүчийг нөхөн сэргээх төхөөрөмжийг ашиглан хөдөлгөөний механик энергийг нөхөн сэргээгдэх эрчим хүч болгон хувиргах бөгөөд цахилгаан сүлжээрүү буцааж дамжуулан зэргэлдээх тоног төхөөрөмжрүүдрүү нийлүүлж эрчим хүчийг хэмнэж байдаг.

Байгальд ээлтэй материал бүхий програм

Бид байгальд ээлтэй ховор устөрөгчийг зэвэрдэггүй ган материалтай нийлүүлсэн, бат бөх, дуу намасгагчтай, үзэмж сайтай, хугацаа алдагдалгүй моторыг шинээр нэвтрүүлсэн.

Цахилгаан шатны бүхээгний ЛЕД автомат гэрэл

WELLS зорчигчийн цахилгаан шатны бүхээг нь аюулгүй, үр дүнтэй, чөлөөтэй цацардаг, хялбар засвар үйлчилгээ бүхий ЛЕД гэрлийн төхөөрөмжийг ашигладаг. WELLS ELEVATOR-ийн бүтээгдэхүүний уг санаа нь орчин үеийн өртөг өндөр амьдралд тохирсон эрчим хүчний хэмнэлттэй загвар юм. WELLS зорчигчийн цахилгаан шатны бүх загварууд нь хүний хүсэл сонирхлыг эн тэргүүнд тавьсан, бүхээгний гэрэл сэнсийг автоматаар унтраах тохируулгатай, стандарт функцүүдтэй байдаг.

Жижиг машины өрөөтэй зорчигчийн цахилгаан шат

Цахилгаан шатны бүхээгний ЛЕД автомат гэрэл

WELLS брендийн жижиг машины өрөөтэй цахилгаан шат нь үр дүнтэй, ухаалаг хяналтын системтэйгээс гадна тухайн барилгын баригдаж байгаа нөхцөлөөс хамааран өөр өөр төрлийн татлагат мотор ашигладаг. Жижиг машины өрөөтэй цахилгаан шат нь жижиг татлагат мотортой бөгөөд овор багатай, зай бага эзэлдэг, загвар нь нимгэн нарийн тул суурилуулахад хялбар, хэмнэлттэй байдаг. WELLS Брендийн шинэ үеийн жижиг машины өрөөтэй загварын бүтээгдэхүүн нь аж ахуй нэгжүүдийн эрчим хүчээ хэмнэх хүсэлд яг тохирдог. 

Орон зайн хэмнэлт.

Машины өрөө нь цахилгаан шатны хонгилын дээд өргөтгөлд байрладаг. Энэ нь тухайн барилгад тохирсон, зардал багатай. Жижигрүүлсэн араагүй татлагат мотор нь орон зай бага эзэлдэг тул тэр хэрээрээ зай хэмнэнэ.

 

WELLS-ийн жижиг машины өрөөтэй зорчигчийн лифт нь жижиг оврын машины өрөөний байршилтай тохирдог. Энэ нь дээд давхрын орон зайг ашигтайгаар багасгадаг. Ингэснээрээ барилгын өртгийн зардлыг хамгийн багаар бууруулдаг.

Жижиг машины өрөөтэй зорчигчийн цахилгаан шат

Мэргэжлийн загвар, эв дүйтэй эзлэхүүн

WELLS брендийн машины өрөөгүй цахилгаан шат нь барилгын дээр машины өрөөг байршуулдаг бөгөөд энэ нь яаж ч байршуулж болдог уян хатан нөхцөлтэй тул барилгын харагдах үзэмжинд ашигтай. Бид дэлхийн шилдэг дизайны концепци болон маш сайн боловсруулсан хяналтын технологи, ялангуяа араагүй соронзон синхрон мотор, бүрэн компьютержсэн дата сүлжээний технологийг ашигладаг. Энэ нь нүүрстөрөгчийг бага хэрэглэж байгалиа хамгаалах хүмүүнлэг, ухаалаг шийдэлтэй.  

Уг загварын бүтээгдэхүүн нь орон зай, эрчим хүч хэмнэдгээрээ үр ашигтай, аюулгүй, тохь тухтай гэх мэт олон онцлог давуу талуудтай. Өнөө үеийн дэлхийн хамгийн дэвшилтэд шилдэг цахилгаан шатнуудын нэг юм.

Машины өрөөгүй цахилгаан шат нь барилгын талбайн зайг хэмнэнэ.

Хонгилд машины өрөө гэж хийдэггүй бөгөөд бүхэлд нь цахилгаан шатыг байрлуулдаг. Ингэснээр цахилгаан шатны эд анги багтах орон зайг 25%-иар багасгаж бусад орон зайг 40%-иар нэмэгдүүлнэ. Барилгын гадна загварт нөлөөлөхгүй, өртөгт хэмнэлттэй.

WELLS брендийн машины өрөөгүй зорчигчийн цахилгаан шат нь цахилгаан шат болгон машины өрөөтэй байх ёстой гэсэн тогтсон үзлийг бүхэлд нь өөрчилсөн. Энэ нь хязгааргүй бүтээгдэж буй орчин үеийн барилгуудад цахилгаан шатны хонгилын зайг хязгаарлах боломжийг бий болгосон.